Monday, February 1, 2016

Д.МӨНХТӨР: "Юнивишн" ХХК-г зөрчлөө Цагаан сараас өмнө арилгахыг уриалж байна

60f18b mpa photo 8510 x2 x800
Гэрэл зургийг mpa.mn 2016.02.01
ШӨХТГ-аас Юнивишн ХХК-ийн интернэт үйлчилгээ, бусад асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ талаар ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр “Юнивишн ХХК бол 2015 оны эцсийн байдлаар зах зээл дээр энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компаниудаас хамгийн өндөр буюу 25.17 хувийг эзэмшдэг, олон хэрэглэгчтэй ААН юм. 
Уг компани гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, гэрээ хийхэд танилцуулж байсан үйлчилгээг үзүүлж чадахгүй, хэрэглэгчийг хохироож байна гэсэн мэдээлэл их ирж байгаа.  
Хяналт шалгалтын явцад тус компанийн сүүлийн гурван жил хэрэглэгчидтэй хийсэн гэрээг хянаж үзэхэд IPTV буюу гурвалсан үйлчилгээний сувгийн мэдээллийг гэрээнд тусгаж өгөөгүй зөрчил илэрсэн. Мөн багцын сонголтоос шалтгаалан интернэтийн хурдыг 3-15 Mbps байна гэж зааж өгсөн байна. Гэтэл интернэтийн багцийн сонголтоос шалтгаалан хоёрдугаар сарын 1-нээс тодорхой дата хэрэглэсний дараа интернэт хурдыг хязгаарлагдмал болгож өөрчлөх талаар мэдэгдсэн нь анх гэрээ байгуулагдахад байсан нөхцлийг тухайн компани дангаараа өөрчилж байгаа хэрэг юм. Энэ нь хэрэглэгчийн эрхийг зөрчиж байна гэж үзсэн” хэмээв.
Мөн "Энэ зөрчлөө даруй арилгаж, Цагаан сараас өмнө зогсоохыг уриалж байна. Хэрэв зогсоочихвол манай агентлагаас заавал торгохгүй" гэлээ.
ДҮГНЭЛТ:


Энэ үеэр хэл ам дагуулаад байсан CCTV, MATCH TV сувгуудыг Монголд хаасан нь үндэслэлгүй хэмээн дүгнэсэн тухайгаа мэдэгдлээ.

Спортын сувгуудыг хаасан асуудлаар хэрэглэгч Э. Амарсайхан “Хоёр сарын өмнөөс Univision компани гадаадын спортын сувгуудыг хааж байгаатай холбоотой хэрэглэгчдийн гомдол, үл ойлголцол, бухимдал болсон. Хоёр сарын өмнө ШӨХТГ-т хандаж шалгуулсан. Энэ асуудлыг хариу гарахад тухайн CCTV5, MATCH TV сувгуудыг Монголын газар нутагт гаргаж болохгүй гэсэн шийдвэр ОХУ-ын зүгээс гаргаагүй. Эдгээр сувгуудыг хаасан үндэслэл нь хангалтгүй гэж үзсэн дүгнэлт гаргасан байна лээ.
Эдгээр сувгуудыг ойрын хугацаанд нээх шаардлагыг ШӨХТГ-аас гаргаж байгаа юм байна. Сүүлд үүссэн нэг том асуудал бол streaming буюу интернэтийг ашиглаж томоохон тэмцээнүүдийг үнэ төлбөртэйгээр цацаж, хэрэглэгчдийг бухимдуулсан. Stream буюу интернэтийн үйл ажиллагааг цацаж мөнгө авдаг бохир үйл ажиллагаа Монголоос өөр газар байдаггүй.
Бидний гаргасан үндэслэл шаардлага аль нэг газрын нэр хүндэд халдаж, үйл ажиллагааг нь зогсоохдоо биш, хэрэглэгчийн тавьж байгаа эдгээр шаардлагыг хариуг үнэн зөвөөр нь өгөх, хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулах, буруу явуулсан бол гарч ирж хэвлэл мэдээллийнхэн, хэрэглэгчиддээ шударга үнэн мэдээллээ өгөх тухай асуудал юм. Удахгүй энэ олон асуудлууд зөв голдрилд орох байх гэж найдаж байна” гэв.

ШӨХТГ: "МОБИКОМ"-Д 2.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТОРГУУЛЬ НОГДУУЛСАН

Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газраас ойрын хугацаанд хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар мэдээлэл өглөө. Уг газраас "Мобиком" компанийг 2.3 тэрбум төгрөгөөр торгох болсон тухай мэдээллээ.
ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр энэ тухай "Арванхоёрдугаар сарын 31-нд ШӨХТГ-аас Мобиком компанийг 2.3 тэрбум төгрөгөөр торгохоор болсон. Учир нь 9400-тэй дугаар авсан шинэ хэрэглэгчдэд үзүүлж буй урамшуулал нь бодит өртгөөс доогуур үнэтэй байна. Энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг зөрсөн. 
Уг компани нь зах зээл дээр давамгайлагч байр суурьтай тул ингэх нь бусад үйлчилгээ эрхлэгчдийг боомилж байгаа хэрэг" гэв.
Харин "Мобиком" компани энэ дүгнэлт, торгуулийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Захиргааны Хэргийн шүүхэд хандаад байгаа ажээ.

The MongolZ баг бүсийн тэмцээнд аварга болж $35,000 авахаар боллоо

D1134c 12321240 1029777127065955 3881484950269618942 n x800
Тайваний нийслэл Тайпей хотод нэгдүгээр сарын 29-нөөс хоёрдугаар сарын 2-нд болж байгаа Taipei Game Show арга хэмжээний үеэр Зүүн Өмнөд Ази, Австралийн найман топ багийн хооронд тэмцээн болж байна.
Counter Strike Global Offensive, StarCraft II тоглоомуудаар зохиогдсон тэмцээний Counter Strike GO төрөлд Монгол улсаас оролцсон The MongolZ баг түрүүлж аваргын шагналыг авахаар боллоо.
Тэд B группт Хятад, Тайвань, Австралийн багуудтай таарч бүгдийг нь хожин хэсгийн аваргаар шалгарсан. Эцсийн шатанд The MongolZ баг групп дотроо хожиж байсан Австралийн Renegade багтай тунаж эхний үедээ 16: 9, хоёр дахь үедээ 16:2-ын харьцаатай хожиж аварга болсон юм.
Counter Strike GO тэмцээний шагналын нийт сан $50,000 байсан ба аварга болсноор The MongolZ баг $35,000 авч, дэлхийн аваргад оролцох эрхтэй болжээ.

Тоглолтын бичлэг:

Дэлхийн хамгийн баян муур


Одоо цагт боломжгүй зүйл гэж байхаа больж, амьтад хүртэл баяжих болжээ. Герман гаралтай алдарт загвар зохион бүтээгч, “Chanel”-ийн загварын ордны ерөнхий дизайнер Карл Лагерфилд (Karl Lagerfeld)-ийн тэжээвэр эрх муур гоо сайхны бүтээгдэхүүний нүүрэн дээр заларч, сурталчилгаанд тоглон, сард 250 мянган евро (500 сая гаруй төгрөг), жилд л 3 сая евро (6 тэрбум гаруй төгрөг) олдог ажээ.

Дэлхийн хамгийн баян муур


Карлын муурыг Chupett гэдэг бөгөөд тэрээр саяхан Японы гоо сайхны бүтээгдэхүүний томоохон компани болох “Shu Uemura”-ийн нүүр царай болжээ.



Хайртай муураа зар сурталчилгаанд тоглуулахдаа Карл маш нарийн сонголт хийж, асар өндөр шалгуур тавьдаг гэнэ.



Тэр ч бүү хэл Chupett муурныхаа бүрэн намтрыг гаргаж, 2014 оны 7-р сард танилцуулжээ. Түүнчлэн муурандаа твиттер болон инстаграм хаяг ч нээж өгсөн байна.












Хамгийн бяцхан алуурчид



Ид сурч, боловсрон үеийн найзуудтайгаа хөгжилдөн тоглох насан дээрээ биендээ ахадсан хүнд ачааг үүрч, хорих ял эдэлсэн бяцхан хүүхдүүдийг танилцуулах гэж байна. Тэднийг санаатай, санаагүйгээр ийм аймшигт хэргийг үйлдэх болсон шалтгаан нь юу байв? Ямартай ч та бүхэн доорх мэдээллээс нэгийг бодож, хоёрыг тунгаана биз ээ.

Хамгийн бяцхан алуурчид


1. Эгч дүү Жонес (Jones)
Кэтрин Жонес (Catherine Jones) болон түүний дүү Куртис Жонес (Curtis Jones) нар төрсөн эцгийнхээ найз бүсгүй Николь Спэйт (Nicole Speights)-ийн амийг хөнөөж 18 жилийн ялыг авчээ. Тухайн үед Кэтрин 13 настай, харин Куртис 12 настай байсан гэдэг. Хэрэг гарахаас жилийн өмнө тэдний ээж харамсалтайгаар хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Удалгүй эгч дүүсийн аав хүүхдүүддээ найз бүсгүйгээ танилцуулсан нь тэдэнд огтхон ч таалагдаагүй нь лавтай. Эхийгээ алдаад удаагүй тэд, өөрсөд нь тулгарсан энэхүү асуудлыг том бул чулуу хэмээн үзэж, өөрсдийн гараар тэрхүү эмэгтэйг холдуулахаар шийджээ. 1999 оны өвлийн зэврүүн өглөө эгч дүүс аавынхаа гар буугаар Николийг буудаж, бүсгүй газар дээрээ амьсгал хураажээ. 



2. Эндрю Голден (Andrew Golden), Мичелл Жонсон (Mitchell Johnson)
Эндрю Голден, болон Митчелл Жонсон нар бол нэг сургуульд сурдаг үеэлүүд юм. Гэвч тэд хоорондоо тийм ч таарамжтай байгаагүй бололтой. Нэгэн өдөр 13 настай Мичелл, түүний үеэл 11 настай Эндрьюд хандан, түүнийг дээрэлхээд байгаа хэсэг хүүхдүүдийн учрыг олоход тучлаач хэмээн хүсжээ. Тэдний гэр бүл аль аль нь үнэхээр их асуудалтай, тэрчлэн хүүхдүүддээ санаа тавьдаггүй байсан гэнэ. Хүүхдүүд хоорондоо ярилцан тэдгээр хүүхдүүдийг хашраахаар тохирч, хоёул гэрээсээ галт зэвсгүүдийг авчээ. Учир нь Мичелийн эцэг анчин байсан төдийгүй, түүнд хэрхэн буудахыг ч зааж өгсөн гэдэг. 1998 оны 3-р сард хөвгүүд тохирсон ёсоороо Арканзасын дунд сургуульд ирж, хичээлдээ суусан байна. Хонх дуугармагц хөвгүүд, ангийнхаа 4 хүүг, багштайгаа буудан хороожээ. Ийнхүү тэд цагдаа нарт баригдан хэргээ хүлээж, шоронд орцгоосон гэдэг.



3. Кристиан Фернандес (Christian Fernandez)
1999 онд арван хоёр настай Бианнела Сьюсана (Biannela Susana)  бэлгийн хүчирхийлэлд өртөж, улмаар давхар биетэй болсон байна. Удалгүй тэрээр амаржиж, хүү Кристиан Фернандесийг төрүүлжээ. Хүү дөнгөж хоёрхон настай байхдаа АНУ-ын Флорида мужийн гудамнаас нүцгэн олдож байсан гэдэг. Хүүгийн эмээ нь мансууруулах бодист донтсон нэгэн байжээ. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг үзэлгүй үргэлж л бэлгийн дарамт, зодоон цохион дунд өссөн тэрээр жаахан байхдаа хойд эцгийнхээ үхлийг ч мөн өөрийн нүдээр харсан байна. Ийм орчинд ямар ч хүүхэд харгис, хүнийг хайрлаж, өрөвдөх сэтгэлгүй болох нь тодорхой юм. Бага сургуульд байхдаа гудамжны нохой, муурыг харгисаар алж, хүүхдүүдийг зоддог байлаа. Тэрээр 13 насандаа өөрийн 2 настай дүүг бороохойгоор зодож, амь насыг нь хөнөөжээ. Ийнхүү тэрээр шоронд орсон байна.



4. Лионель Тейт (Lionel Tate)
Лионел Тате (Lionel Tate) хэмээх арван хоёр настай хүү өдгөө жүжигчин болсон мэргэжлийн тулаанч Дуэйн Джонсон (Dwayne Johnson)-ний үнэнч шүтэн бишрэгч байжээ. Тэрээр тулаанч болохыг үргэлж хүсдэг байсан бөгөөд өөрийн дүү зургаан настай Тиффани Еуник (Tiffany Eunick)-тай барилдаж тоглодог байсан гэнэ. Гэтэл тэр нэгэн өдөр бүх зүйл орвонгоороо эргэсэн юм. 1999 оны 7-р сард хүү урьдын л адил дүүтэйгээ барилдаж байсан аж. Тэрээр дүү дээрээ нэгэн тулааны мэх туршиж байгаад санаандгүй нугасалж амь насыг нь хөнөөсөн байна. Улмаар тэрээр 5 жилийн ял авжээ. 



5. Жордан Браун (Jordan Brown)
Жордан Браун бусдын л адил хүүхдүүдтэй дугуй унаж, хамтдаа хөл бөмбөг тоглон гүйдэг энгийн л нэгэн хүүхдүүийн нэг байжээ. Ангийн багш нь ч тэр, хамтдаа тоглодог байсан найзууд нь түүнийг үнэхээр дуулгавартай, сайн хүү байсан хэмээн тодорхойлсон аж. Хэрэг гарах үед Жордан 11 настай байсан бөгөөд тэрээр тоглож байхдаа санаандгүй аавынхаа авч өгсөн хийн буугаар хойд ээжийнхээ амийг хөнөөчихсөн байна. Хойд эх нь тухайн үедээ бие давхар байсан бөгөөд түүнд шүүхээс хоёр хүний амийг хөнөөсөн хэмээх ялыг үүрүүлжээ. 



6. Мэри Белл (Mary Bell)
Мэри Белл охин 11 настай байхдаа хүн алах ямар мэдрэмж төрүүлдэг болохыг мэдэхээр 4 настай хүүгийн хоолойг боомилон хороожээ. Түүнээс хэдэн 7 хоногийн дараа 3 настай бяцхан хүүхдийн хоолойг боомилон хороож байгаад цагдаа нарт баригдан Британийн хорих ангид хоригдсон байна. Тэрээр 21 насандаа суллагдсан бөгөөд түүнээс хэдэн жилийн дараа дахин хэрэг үйлдэж хоригдсон боловч оргосон байна. Тэрээр өдгөө 58 настай бөгөөд түүний хаана байгааг мэдэх хүн байхгүй гэжээ.  



7. Жон Венейблс (Jon Venables), Роберт Томпсон (Robert Thompson)
Жеймс Патрик Булджер (James Patrick Bulger) хэмээх 2 настай хүү ээжтэйгээ дэлгүүр хэсэж байжээ. Жон Венейблс, Роберт Томпсон хэмээх хоёр хүү эмэгтэйн хүүг хулгайлж, түүнийг чулуу модоор зодож, амь насыг нь хөнөөжээ. Эцэст нь бяцхан хүүгийн сэг болсон цогцсыг  төмөр замаас олсон байна. Тухайн аймшигт хэргийг үйлдэхдээ хөвгүүд нэг нь 10 настай, нөгөө нь 4 настай байсан гэдэг. Бяцхан биенээсээ гарамгүй харгис үйлдэл хийсэн хөвгүүд ийнхүү шоронд орсон ажээ.



8. Aмаржеет Сада (Amarjeet Sada)
2007 онд найман настай Aмаржеет Сада хүү эгч, үеэл дүү ээжийнхээ хамт Энэтхэгт амьдардаг байжээ. Нэгэн өдөр Амаржеет өөрийн эгч, үеэлтэйгээ тоглож байгаад, эгчийгээ чулуугаар цохиж санаандгүй амь насыг нь хөнөөжээ. Улмаар Амаржеетийн үеэл дүү нь энэхүү хэргийг ээжид нь хэлэхээр гүйхэд тэрээр үеэлийгээ ч мөн чулуугаар цохин хөнөөсөн байна. Хүү ээждээ уйлсаар очиж, хэн нэгэн тэдний түүний эгч үеэл хоёрыг хөнөөсөн хэмээн худал хэлсэн ажээ. Хожим түүний санаатай үйлдэл илэрч, шоронд орсон байна.  



9. Дедрик Дарнелл Оуэнс (Dedric Darnell Owens)
Дедрик Дарнелл Оуэнс хэмээх 6 настай хүү, хамт тоглодог Кайла Ролланд охиныг санаандгүй буудаж, амь насыг нь хөнөөжээ. Тэрээр өөрийн тоглоомон бууг, эцгийнхээ буутай андууран ийнхүү найзыгаа буудан амь насыг нь бүрэлгэсэн юм. Улмаар тэрээр хүүхдийн хорих ангид орсон гэдэг.



10. Карл Ньютон Махан (Carl Newton Mahan)
Карл Ньютон гэр бүлийнхээ хамтаар ядуу зүдүү амьдардаг байжээ. Өдөр бүр тэрээр найзынхаа хамтаар гуйлга гуйж өдрийн хоолоо аргацааж байсан гэдэг. 1929 оны 5-р сарын 18-ны өдөр Карл болон түүний найз Сесил нар их хэмжээний мөнгө олж, улмаар хоорондоо марган Карл найзынхаа амь насыг хөнөөжээ.


Эрчүүдийн хувцаслалтандаа гаргадаг хамгийн том алдаанууд


Сэтгэгдэл11 Уншсан15344


Мэдээж эр хүн бүр өөрийн гэсэн өвөрмөц дүр төрхийг бүрдүүлэн, бүсгүйчүүдэд сайхан харагдахыг хүсдэг. Гэхдээ зарим үед хэтрүүлчих гээд байдаг талтай. Жишээ нь биеийнхээ булчинг гайхуулж дур булаам харагдах гээд хэтэрхий бариу футболк өмсөх гэх мэт. Хүмүүсийн иймэрхүү бодол заримдаа нүдээ олох үе байх ч, харин ч эсрэгээрээ утгагүй харагдуулах үе бишгүй олон. Ингээд эрчүүдийн хувцаслалтандаа гаргадаг хамгийн түгээмэл алдаануудыг сонирхуулахын зэрэгцээ, энэ талаарх бяцхан зөвлөгөөг хүргэе хэмээн бодлоо. 

Эрчүүдийн хувцаслалтандаа гаргадаг хамгийн том алдаанууд


1. Туранхай залуус шулуун өмд өмсвөл, илүү тохиромжтой
Хүмүүс ихэнхдээ ингэж боддог ч шулуун өмд өмслөө гээд санасанд хүртэл харагдах нь ховор. Тиймээс улиг болсон яриа, хэв маяг моодонд баригдаад байлгүй өөрийн хүсэл сонирхолдоо нийцэх өмдийг өмсөөрэй.



2. Сорочкан цамц сул байх ёстой
Үгүй дээ залуу минь, өргөн сорочког цамц таныг яг л аавынхаа цамцыг өмсчихсөн бяцхан жаал мэт харагдуулна. Түүний оронд биедээ таарсан урт, өргөнтэй, түүнчлэн нийтлэг өнгөнд баригдаад байлгүй ягаан, саарал, цэнхэр, бор, хар гээд л дуртай өнгийнхөө сорочкин цамцыг хувцастайгаа тааруулаад өмсөж болох юм.



3. Хоолойтой цамц эр хүнийг илүү эршүүд сайхан харагдуулдаг
Мэдээж хоолойтой цамцыг хүрэмтэй хослуулан өмссөн залуус дэгжин харагддаг. Харин дангаар нь өмсвөл шувтан цээжтэй, илүү эмэгтэйлэг харагдах гээд байдаг муу талтай. Юу гэх гээд байна вэ гэхээр бусдыг дуурайлгүй хамгийн гол нь биед эвтэйхэн, өөртөө зохисон хувцсыг өмсөөрэй.



4. Үнэтэй брэндийн хувцас өмсвөл, дэгжин харагдана
Зарим эрчүүд хувцасны чанар, загвар үнээсээ шалтгаалдаг хэмээн андуу боддог. Алдартай брэндийн хувцас байлаа гээд тэр нь үргэлж дэгжин харагддаггүй. Хувцас бурхан бие чөтгөр гэсэн үг байдаг даа. Энэ нь үнэдээ биш хамгийн гол нь өөртөө зохисон хувцасыг өмсвөл ямар ч хүн сайхан харагддаг гэсэн үг юм.



5. Богино өмд бол жаахан хөвгүүдийн сонголт
Та арай ийм шалтгаанаар богино өмд өмсдөггүй юм биш биз? Яагаад ингэж боддог болсныг мэдэхгүй ч энэ үнэхээр өрөөсгөл ойлголт юм шүү. Зуны улиралд тод өнгөтэй шортыг, бүдэг сорочкин цамцтай, сул футболктой гэх мэтчилэн хослуулаад өмсчихвөл харин ч таныг бодсоноос тань илүү халуухан, дэгжин харагдуулах болно.



6. Олон халаастай чөлөөт загварын богино өмдийг жинхэнэ эр хүн өмсдөг
Ийм төрлийн чөлөөт загварын богино өмд нь өмсөхөд эвтэйхны дээр, халаас олонтой болохоор бүхий л зүйлсээ хадгалах боломжтой юм. Гэхдээ энэ нь дэгжин гэхээсээ илүү хамаа намаагүй, болхи хүн шиг харагдуулах гээд байдаг талтай.   



7. Элгэн гутал эрэгтэй хүнд тохиромжгүй
Элгэн гутлыг чамгүй арчилгаа шаарддаг болохыг бид бүгдээрээ мэднэ. Гэвч сүүлийн үед элгэн гуталны арчилгааны цэвэрлэгч бодисууд төрөл бүрээрээ, дээр нь өнгө загварын өргөн сонголттой болсон учраас иймэрхүү гуталнаас татгалзах шалтгаангүй бизээ. Элгэн гутал нь өмссөн эзнээ харин ч нэг дэгжин харагдуулахаа мэддэг юм шүү. Ялангуяа ийм гуталтай залуус цэвэрхэн, цэмбэгэр, цаанаа нэг дэгжин харагддагийг уншигч та эрх биш ажиглаж л байсан байх.



8. "Буузан" гутал эрчүүдийг үнэхээр загварлаг харагдуулдаг
Сүүлийн үеийн загварын чиг хандлагад манайхны хэлдгээр "буузан гутал" хэмээх загвар хүч түрэн орж ирсэн. Урьд нь иймэрхүү гутлыг эмээ өвөө нар өмсдөг байсан бол одоо эсрэгээрээ залуучуудын сонголт болоод байгаа юм. Гэсэн ч өмсөж байгаа хувцсандаа тохируулаад гутлаа сонговол үнэхээр нүдээ олсон хувцаслалт болох юм.



9. Дөрвөлжин хоншоортой гутал хэзээд эрчүүдийн сонголт байх болно
Сүүлийн гуталны чиг хандлагаас иймэрхүү гутал одоогоор хоцрогдсон гэхэд болно. Гэхдээ юмыг яаж мэдлээ, моод эргэдэг хойно таны дуртай гутал эргээд трэнд болох ч юм билүү.



10. Гутал хувцасныхаа өнгийг хослуулвал дэгжин харагддаг
Бүх хувцас гэлтгүй, цүнх гутал хоёрын өнгө загвар зохицож байх нь үнэхээр дэгжин харагдуулдаг байна.  Эрчүүдийн хувьд өмсөх өмд нь гуталтайгаа зохицож байвал сайхан харагддаг. Ер нь хувцасны нийт өнгө 3-аас дээшгүй байх нь чухал гэнэ. Эс бөгөөс та яг л тоть шиг харагдах болно шүү, эсвэл гацуур мод шиг ч юм уу...



11. Ямартаа ч тэлээ гутал хоёр зохицох ёстой
Зарим эрчүүд тэлээ зүүх шаардлагагүй байхад л гуталтайгаа зохицуулах гэж заавал зүүдэг. Үнэндээ сүүлийн үед л хүмүүс загвар хийцэд ихээхэн ач холбогдол өгөх болсноос биш тэлээ гэдэг таны өмдыг шувтруулахгүйн тулд л бүтээгдсэн эд шүү дээ.  Тэлээ нь хамгийн гол нь таны биед эвтэйхэн байх нь чухал юм.



12. Хар гутал бүх хувцастай сайхан зохицдог
Хар өнгө хэзээд сонгодог өнгүүдийн нэг байсаар ирсэн. Тэглээ гээд та арай цайвар өмдөн дээр хар гутал өмсөх гээгүй биз? Эсвэл зуны улиралд ч юмуу... Энэ таныг үнэхээр онцгүй харагдуулах болно шүү. Хар өнгийн гутал ихэнхи хувцастай зохицдог нь үнэн ч бүх хувцастай зохицдог гэсэн үг биш юм шүү.



13. Костюмны энгэрийн халаасны алчуур, зангиатай ижил өнгөтэй байх ёстой
Энэ үнэхээр хоцрогдмол басхүү ядмаг ойлголт. Халаасны алчуур нь заавалчгүй зангиатай зохицох албагүй юм. Тиймээс та сэтгэлдээ нийцсэн дуртай өнгийн алчуураа, зангиатайгаа хослуулан өмсөх боломжтой гэсэн үг.



14. Хар өнгийн хослол л хамгийн шилдэг нь
Өдгөө хувцас загварын хөгжил дээд цэгтээ тулаад байгаа билээ. Бид урьд нь зөвхөн даавуугаар л хувцсыг хийдэг гэсэн ойлголттой байдаг байсан бол өнөөдөр гялгар уут, цаас, бэлгэвч, хуванцар гэхчилэн бүхий л материалаар тэр ч байтугай махаар хүртэл хийсэн хувцсыг хүн өмсөөд явж байхыг харлаа. Хослолын хувьд зөвхөн хар өнгө хамгийн шилдэг нь гэж ойлгож болохгүй. Хүрэн, цэнхэр, хөх, саарал, гэхчилэн маш олон төрлийн сайхан хослолуудаас сонголтоо хийгээрэй. 



15. Хээтэй цамц эрчүүдийг хуучинсаг харагдуулдаг
Урь өмнө бид хээтэй цамцыг социализмын үеийг санагдуулдаг хэмээн өмсдөггүй байсан. Гэвч сүүлийн үед иймэрхүү хээтэй төрөл нь таныг харин ч нэг загварлаг, сайхан харагдуулна гэдэгт итгээрэй. Хамгийн гол нь өмд, гутал, гадуур хүрмээ зохицуулан сонгох нь зөв юм.


Sunday, January 31, 2016

Ярих биш хийдэг хүмүүсийн бүтээл


Огноо:2015.12.16, 14:25 Төрөл:Бүтээлч санаа

Бидэнд хэрэгтэй сонирхолтой бүтээлүүдийг цаг алдалгүй хүргэдэг “Ярих биш хийдэг хүмүүсийн бүтээл” цуврал нийтлэлийнхээ цоо шинэ дугаарыг хүргэж байна. Энэ удаад бид гэрийн эзэгтэй нартаа зориулсан, ихэнхдээ гал тогооны өрөөнд тохиромжтой сонирхолтой зүйлсийг танилцуулахаар шийдлээ.

Ярих биш хийдэг хүмүүсийн бүтээл


1. Тосны шаардлагагүй шарагч



2. Талх, мах зүсэгч



3. Онгойлогоход хэцүү тагийг зориулалтын резинээр жийрэглэн онгойлгож болно.



4. Хүнсний ногоог гоймон шиг урт нарийхан болгож хэрчдэг машин



5. Ногоо хэрчигч



6. Ногоо зүсэгч. Өндөг, гадил гэх мэт зөөлөн жимс ногоог үүгээр хэрчиж болно.



7. Өндөг хэвэнд оруулагч. Ганцхан өндөг ч биш, будаа, зайрмагийг ч хэвэнд оруулж болно.





8. Хатуу хальстай хан боргоцойг зүсэх ч үнэхээр хүнд шүү. Харин энэхүү зүйлээр амархан хальсалж болох нь ээ.



9. Сармис арилгагч



10. Электрон жинтэй халбага



11. Сармис жижиглэгч



12. Кремний хошуу



13. Хэвтэй, талх шарагч





14. Давс, перецний сав



15. Ухаалаг бага оврын плетка



16. Жимс болон ногоо зүсэхэд илүү хялбар боллоо.



17. Жүржийн хальс зүсэхэд заримдаа зузаан авагдаад байдаг шүү дээ. Тэгвэл энэхүү арилгагчийн тусламжтайгаар илүү нимгэн авах боломжтой боллоо.



18. Хоолны өөх тосыг сорж авдаг “Fat Magnet” төхөөрөмж



19. Өндөг чанахад энэхүү жижиг төхөөрөмжийг тавьж, усыг нь тааруулан, хэзээ болохыг нь мэдэж болно.



20. Дарсны бөглөө онгойлгогч



21. Утасны тавиуртай аяга



22. Гүзээлзгэнийн иш авагч



23. Нимбэгний шүүсийг шууд шахан, цацаж болохоор боллоо.